Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин баригдаж байгаа УБ-Багануур чиглэлийн авто замаас 4 дүгээр хорооны Алтайн хэсгийн "БОЖУ" ХХК-ий хүнсний дэлгүүр хүртэлх 2.2км авто замын ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул нар танилцлаа.
Тус ажлын гүйцэтгэгч болох "ЗЗБ" ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хугацаанд нь хүлээлгэн өгөхөд анхаарах, туслах ажилчдыг Налайхын иргэдээс бүрдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Одоогоор замын ажлын трасст орсон 500 у/м холбооны шугамыг шилжүүлэх асуудлаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч НАЗХГ, дүүргийн ЗДТГ-ын Захирагчийг ажлын алба, шугам сүлжээний эзэмшигч "Мэдээлэл холбоо сүлжээ" ТӨХК, гүйцэтгэгч "ЗЗБ" ХХК-тай зөвшилцөн, холбооны кабель шугамыг шилжүүлэн ажиллаж байна.
Мөн дүүргийн ГЗБА-аас авто зам барихад чөлөөлөх шаардлагатай газар эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлэн, 3 нэгж талбарын хашааг чөлөөлж, үлдсэн нэгж талбарын эзэмшигчидтэй зөвшилцөн ажиллаж байна.