Налайх дүүрэг

ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ 8 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Дүүргийн Засаг даргын явуулын өрөө хороодод ажиллаж байна.

05 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 8 дугаар хороонд ажиллалаа.

Энэ үеэр иргэдээс ирүүлдэг гомдлын дийлэнх хувийг эзэлдэг 10 шарын зам засварын ажлыг яаралтай шийдвэрлэж эхлүүлэх, 8 дугаар хорооны 10 шарын орон сууцнуудын хойно байрлах зөвшөөрөлгүй баригдсан авто грашнуудыг цэгцэлж дүүргийн ард, иргэдийг тохилог тухтай нөхцөлд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд авто машины зогсоол хийхээр боллоо.

Эдгээр асуудлыг яаралтай судалж танилцуулах, зөвшөөрөлгүй газар, барилга обьектыг буулгуулах, аж ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран ажиллаж орчны тохижилтын ажлаа эрчимжүүлэхийг 8 дугаар хорооны Засаг дарга Д.Чинбат-д чиг үүрэг өглөө.

 

Хуваалцах: