Дүүргийн Шуурхай штабаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ цаг үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой Засгийн газраас баталсан түр журмыг танилцуулах сургалтыг улс төрийн нам , эвслийн төлөөллүүдэд зохион байгууллаа.
Сургалтад МАН, АН, ХҮН-ын дүүргийн сонгуулийн штабын төлөөллүүд оролцсон юм.
Шуурхай штабын дарга Х.Анхбаяр дүүргийн халдварын нөхцөл байдлын талаар болон журамд заасан гол чухал заалтуудыг танилцуулан халдварын эрсдлийн үед журмыг улс төрийн нам, эвслүүд сурталчилгааны хугацаанд ягштал баримталж ажиллахыг санууллаа.