Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалтын улирал эхэлсэн энэ үед дүүргийнхээ хороодод түлхүү ажиллаж, хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлуудтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул нар газар дээр нь танилцаж ажиллаж байна.
Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр гадаргын ус хуримтлуулах хөв байгуулах ажлыг хийж байна. Уг ажлыг "Дуулгат мөрөн" ХХК 2020 оны намар хийж эхэлсэн бөгөөд хөл хорио болон хүйтэрсний улмаас технологийн зогсолт хийсэн. Одоо үргэлжлүүлэн хийгдэж гүйцэтгэл 70 орчим хувьтай байна.
Мөн дүүргийн удирдлагууд энэ үеэр Цэнгэлдэх хүрээлэнгээр орж, цэвэрлэгээ үйлчилгаа, арчлалт хамгаалалтыг шалган, шинээр тохижуулалт хийх ажлын саналуудаа мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран зөвшилцлөө.