Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Баянзүрхийн хэсгийн 20 га талбайг хамарсан 200 нэгж талбарт хэрэгжих инженерийн дэд бүтцийн төслийн нээлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч “Төгс шийдэл хийц” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж.
Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилгад суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, уламжлалт өнгө төрхийг хадгалсан, эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх зорилгоор 200-300 нэгж талбарт инженерийн дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 118 дугаар тогтоолоор дэд бүтцийн төсөл хэрэгжих 16 байршил батлагдаж, эхний байршил нь Чингэлтэй дүүрэгт хийгдсэн бол энэ удаад Налайх дүүргийн 1-р хорооны Баянзүрхийн хэсгийн 6-16 дугаар гудамжны 20.0 га газрыг хамруулан инженерийн дэд бүтцийн төсөл хэрэгжсээр ажлын явц 70%-тай байгаа бөгөөд
уг төслийн хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
• Дулаан хангамж: Бие даасан байдлаар цахилгаан халаалтаар айл бүрд шийдэх
• Усан хангамж: Налайх дүүргийн төвийн шугам сүлжээнд холбох
• Ариутгах татуургын хангамж: Налайх дүүргийн төвийн шугам сүлжээнд холбох
• Цахилгаан хангамж: Төвийн шугам сүлжээнд холбох
• Тохижилтын ажил: Жишиг гудамж тохижуулах зэрэг ажлууд хийгдэх юм.
Энэхүү төсөл нь 2021 оны 8 сард бүрэн дуусаж Налайх дүүргийн 1 хорооны Баянзүрх хэсгийн 201 айл өрх халуун хүйтэн ус, цахилгаан дулаанд холбогдохоос гадна бохир усны шугамд холбогдоно. Мөн төслийн хүрээнд ариутгах татуургын шинэчлэл, цэвэр усны шугамын өргөтгөлийг хийх бөгөөд ингэснээр дүүргийн хэмжээнд тулгамдаад байгаа инженерийн дэд бүтэцтэй холбоотой асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой болох юм.