“Засаг даргын Явуулын өрөө”-г хороодод зохион байгуулж байна.
Өнөөдөр 5 дугаар хороонд ажиллаж, иргэд оршин суугчдынхаа төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Тус хорооны иргэдээс хамгийн ихээр ирүүлдэг санал хүсэлт бол Гандан уулын эрчим хүчний асуудал байсан билээ. Энэ асуудлыг иргэдийн оролцоо, мэргэжлийн байгууллагуудынхаа оролцоо дэмжлэгээр шийдвэрлэхээр боллоо. 5 дугаар хорооны иргэдийн бүлэг маань хорооныхоо өнгө үзэмжийг сайжруулахаар ажиллаж байгаад хорооны иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.