Налайх дүүрэгт маань шагналын хур буусан өдрүүд болж байна.
Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд эрхэлсэн ажилдаа амжилт гарган, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнд Налайх дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцож, төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн хүмүүст шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 94 дүгээр зарлигаар төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж одон медалиар шагнагдсан хүмүүстээ баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.