Налайх дүүрэг

ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Хүүхдийн байгууллагын 96 жил, Залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд зүтгэж буй албан хаагчдаа Нийслэл, дүүргийн болон салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

Үүнд: Нийслэлийн ИТХ-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн Хүүхдийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ХЭУБ Г.Гантуяа, Нийслэлийн ГБХЗХГ-ын "Шилдэг залуу" алтан медалиар Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн М.Хатанцэнгэл, Нярав Ж.Мөнхцэцэг нар, дүүргийн Засаг даргын "Баярын бичиг"-ээр Нягтлан бодогч М.Отгонзаяа, Үйлчлэгч Д.Ичинхорлоо нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ.

 

Хуваалцах: