Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өглөө.
Тэсэн ядан хүлээдэг баярын энэ өдөр нь дүүргийн хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, дүүргийн ЗДТГ, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтран 500 гаруй хүүхдэд бэлэг түгээж баярлуулж байна.
06 сарын 01-ний өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул нар хороодоосоо төлөөлөл болгон зорилтот бүлгийн 50 гаруй хүүхдэд бэлэг өглөө.
Хүүхэд бүрийн нүдэнд баяр баясал гэрэлтэж байг ээ.