Налайх дүүрэг

ШИНЭЭР ТӨРСӨН БОЛОН ХАЛДВАР АВЧ ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шинээр төрсөн хүүхдүүд болон халдвар авч тусгаарлан эмчлэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бэлэг хүргүүллээ.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн төрөх тасагт 11 хүүхэд байна. 06 сарын 01-ний өдөр 20 цагийн байдлаар 2 хүүхэд шинээр мэндэлжээ.

Тэгвэл тусгаарлан эмчлэх эмнэлгүүдэд 42 хүүхэд халдвар авч хэвтэн эмчлэгдэж байна.

Сүүлийн үед хүүхдүүд халдвар авч байгаа нь улам нэмэгдэж байна.

Тиймээс томчууд бидний хүүхдийнхээ эрхийг хангах хамгийн чухал үүрэг хариуцлага бол халдварт цар тахлаас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих юм.

 

Хуваалцах: