Налайх дүүрэг

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ, САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, БСШУЯ, ХХААҮЯ, БОАЖЯ, Зам тээврийн яамны шагналыг хүртээлээ. Шагналыг 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ЗДТГ-ын хурлын зааланд дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны хүмүүс оролцож, нийт 68 иргэнд гардуулав.

Үүнд: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 7; “Алтан гадас одон”-оор 29; “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 9; “Цэргийн гавъяаны одон”-оор 1; Сангийн яамны “Санхүү, банкны тэргүүний ажилтан”-аар 1; Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан”-аар 3; БСШУЯ-ны “Тэргүүний ажилтан”-аар 1; “Уул уурхайн яамны “Тэргүүний уурхайчин”-аар 2; Хүнс, ХААХҮЯ-ны “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”-аар 1; “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар 6; БОАЖЯ-ны “Тэргүүний ажилтан”-аар 1; Зам тээврийн яамны “Тэргүүний ажилтан”-аар 3; Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр 2; Хүнс, ХААХҮЯ-ны “Жуух бичиг”-ээр 2; тус тус шагнагдаж, нийт 68 иргэн шагнагдлаа.

 

 

Хуваалцах: