Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мал эмнэлгийн тасаг, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Арвин тэрэлж” МЭҮНэгжтэй хамтран Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалт, ХХААХҮСайдын 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/239, дүүргийн Засаг даргын 2021 оны А/102 дугаар захирамжийн хүрээнд 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Шилжрээ, Шугуй, Баруун салаа, Горхи, Болор зуслан зэрэг газруудаас нийт 44 үхсэн мал амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж, устгаж /Адуу- 5, Үхэр- 35, Хонь-2, Амьтан- 2/ 500м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийлээ.
Малчид үхсэн малын сэг зэмээ гуу жалганд хаяхгүй, хууль дүрмээ баримтлан, малын эмчийн зааварчилгааны дагуу өвөлжөө хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны орчимд мал, амьтны хүүр сэг зэм, биологийн хаягдал устгах зориулалтын цэг барьж ашиглаж байхыг мэдэгдэж байна.