2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллах. / Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, бусад байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
2. Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах. /Шуурхай штаб, НХХ, Эрүүл мэндийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
3. Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч, эзгүй байгаа удирдлага, албан хаагчийн албан үүргийг орлон ажиллах хэлтэс, нэгжийн дарга, асуудал хариуцсан албан хаагчдыг томилж, ажлын хийдэл гарахгүй ажиллах. Байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
4. Хотын соёл” аяныг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах./НХХ, Соёлын ордон, Спорт хороо, нийт байгууллагууд /
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
5. Хороод нутаг дэвсгэрийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /ХҮҮХ, Хороодын ЗД нар, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
6. Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, автобусны буудал, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, харшил төрүүлэх ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллах /ЗАА, МХХ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, СӨХ-д/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
7. Зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөгдсөн хугацаанд хийж гүйцэтгэх, цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагийн засварын ажлыг тогтмол хийж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах /ЗАА, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
8. Автозамын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хайс хашлага, нийслэлийн иргэдийн амьдрах орчин, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц аливаа ажлыг хийхдээ тооцоо судалгаатай хийх, шаардлагатай тохиодол иргэд, олон нийтээс санал авч байх, төсвийн үргүй зардал гаргахгүй байхад анхаарч ажиллах /ЗАА/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
9. Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрчимжүүлэх /Худалдан авах ажиллагааны алба, СТСХ/
Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний 15 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008