2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах. /ТЗУХ, СТСХ, байгууллагын удирдлагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажлыг эрчимжүүлж дуусгах. /СТСХ, Газрын алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад нэмэлтээр зохицуулагч ажиллуулах, замын хөдөлгөөний хяналтыг чангатгаж ажиллах. /Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
Тэмдэг заалтын үйлчлэх цагийг хязгаартай болгож зогсохыг хориглосон болон ачихыг анхааруулсан тэмдгүүд, хөдөлгөөний чиглэл заасан тэмдэг заалтуудыг цагийн болон өдрийн хязгаарлалттай болгох, зарим үед тэмдгийг үйлчлэхгүй байхаар болгож уян хатан зохицуулалт хийж ажиллах. /Цагдаагийн хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувагт хамгаалалтын хайс, хашлага, тэмдэг тэмдэглэгээг хийх, бүртгэлжүүлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Хороод, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах, тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Газрын алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд "Эрсдэлгүй хороо" аяныг зохион байгуулж, дүгнэж ажиллах. /Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/