Глобал сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг шинжилгээ хийх түр төвийг нээж үйл ажиллагааг нь өнөөдрөөс эхлүүллээ.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул, НХХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нарын албаны зочдоос гадна үйлчлүүлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Оношилгоо, шинжилгээ хийх түр төв нь 119 дүгээр сургууль дээр байрлаж байгаа бөгөөд 10 хоногийн хугацаанд ажиллах юм.
Тус цэгээр сүрьеэ болон элэгний В, С вирус, бэлгийн замын халдварт өвчин болон эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой.
Мөн гарцаагүй шалтгаант иргэдэд корона вирусын халдвар илрүүлэх оношилгоог хийхээр төлөвлөсөн байна.
Дашрамд мэдээлэхэд танд 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, хөлрөх, халуурах, шалтгаангүй турах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл дээрх төвөөр үйлчлүүлж шинжилгээ өгөх боломжтой.