Дүүргийн 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа үерийн хамгаалалтын байгууламжийн гүйцэтгэгч “Аригшан” ХХК 2021 оны 06 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Тус үерийн хамгаалалтын зурвас газарт орсон нэгж талбарын газруудыг Захирагчийн ажлын алба, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас чөлөөлүүлж, шилжүүлэх шаардлагатай 6 ширхэг нийтийн эзэмшлийн гудамж замын гэрэлтүүлгийг “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ-аас шилжүүлж байна.
Захиалагчийн хяналтыг Захирагчийн ажлын алба, зохиогчийн хяналтыг “Гидроком байгууламж” ХХК тус тус гүйцэтгэж байна. 06 дугаар сарын 15-ны өдөр ажлын зураг төсөлд тусгагдаагүй иргэний барилгын 0.4 кВ-ын кабель шугамыг илрүүлж тус кабель шугамыг шуурхай шилжүүлэх үүргийг “УБЦТС” ТӨХК-ий Налайх Түгээх Төвд хүргүүлсэн.