2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгууллагаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. /Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунагалаг
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын зөвлөх, Шуурхай штабын дарга А.Туяабаатар
- Дүүргийн төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь орлого бүрдүүлэх, хэрэгжилтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавьж ажиллах. /Санхүү, Төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих. /Захирагчийн ажлын алба, СТСХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан:Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Чандмань Налайх, Дулааны станц, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
- Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар болон холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнийхэлтсийн дарга Ц.Тунгалаг
- Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд: Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгаж гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Гэрэлтүүлгийн алба, Дулааны станц, УБЦТС ХК Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хороодын Засаг дарга нар бусад холбогдох газрууд/
Хяналт тавих албан тушаалтан:Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Үерт автдаг байршлууд, халиа дошин, цасны хуримтлал үүсдэг газруудын мэдээлэл, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрх, хүн амын мэдээлэл, голын ай сав газар, хамгаалалтын бүс дотор баригдсан барилга, орон сууцны мэдээлэл, хөрсний ус илэрч, усанд автах эрсдэл үүсдэг айл өрх, барилга байгууламжуудын мэдээллийг ЗАА-д шуурхай ирүүлэх /Хороодын Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг
- Дүүрэгт зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийн тоо олширч байгаа тул мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч, зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг буулгах, нүүлгэх, таслан зогсоох ажлыг зохион байгуулах /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odnoo.newmind99@gmail.com/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 95911178