Налайх дүүрэг

03 САРЫН 19-НИЙ ШУУРХАЙД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлттэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө боловсруулан танилцуулах. /Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг “Нэг стандарттай - Нэг шаардлагатай” болгох, гэрэлтүүлгийг өнгө үзэмжтэй, байнгын ажиллагаатай, чанарын шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй байхад анхаарч ажиллах, Гэрэлтүүлгийн шонд байгаа кабелийн болон цахилгааны утасны асуудлыг цэгцлэх, гэрэлтүүлгийн шон, гэрэлтүүлгийг нэг стандарттай болгох ажлыг зохион байгуулах. /Гэрэлтүүлэг, чимэглэлийн алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарах, эрүүл мэндийн үйлчилгээний стандарт шаардлага анхан шатны байгууллагаас дээд шатанд хүртэл мөрдүүлж, ажлаа уялдуулж ажиллах. Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

НИТХ-ын Тэргүүлэгчдийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр хангаж ажиллах.

“Бидний эрүүл мэнд, аюулгүй байдал” нэг өдрийг cap бүрийн 09-ний өдөрт товлон өмчийн төрөл үл хамааран, нутгийн захиргааны болон бусад бүх байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр өөрийн амьдарч, ажиллаж, амарч буй орчин, нөхцөл байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авах, зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр харилцан шаардлага тавьж, биелүүлэх өдөр болгох ажлыг зохион байгуулах. /ТЗУХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Газрын алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, хороодод тулгамдсан асуудлуудыг судалж хамтран шийдвэрлэх асуудлуудыг тодорхой болгох. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хороод/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Гүний худгийн ус шинжилгээгээр “E.coli буюу гэдэсний савханцар” халдварт гарсантай холбогдуулан гэдэсний савханцар өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл гаргахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЗДТГ-ын Байгаль орчны байцаагч/

 

2019 оны 03 сарын 19-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор хүргүүлэхийг  мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

 

Хуваалцах: