Налайх дүүрэг

"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" ХК-ААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ өвлөөс эхлэн Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд багтаж сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан "Таван Толгой түлш" ХК-тай хамтран хороодын ажлын алба, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгууллаа.

Сургалтын нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг хэлэхдээ: "Энэ өвөл маш хариуцлагатай ажлыг та бид хамтдаа хэрэгжүүлнэ. Энэ бол дүүргийн 7300 гаруй өрхийг бүрэн сайжруулсан түлшний хэрэглээнд шилжүүлэх юм. Уг ажлыг амжилттай хэрэгжүүлэх, иргэдийг мэдээллээр хангах хамгийн чухал хүмүүс та бүхэн учраас өнөөдрийн сургалтандаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.

Таван Толгой түлш" ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал, Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Б.Даваадулам, инженер Л.Анхбаяр нарын албаны хүмүүс сайжруулсан шахмал түлш хэрэглэх зааварчилгаа, зөвлөмж, анхаарах асуудал, иргэдийг хэрхэн мэдээллээр хангах талаар танилцууллаа.

Дашрамд мэдээлэхэд сайжруулсан түлш хэрэглэх бүх өрхөд угаар мэдрэгчийг нэг удаа олгох бөгөөд эдгээр ажлууд төлөвлөгөөний дагуу үе шаттай хийгдэх юм.

 

 

 

Хуваалцах: