Налайх дүүрэг

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЭХ АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Энэ өвлөөс эхлэн Налайх дүүрэгтээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны Ажлын албаны дарга Б.Алтанзул, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө нартай уулзан, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж санал солилцлоо.

Дүүргийн нийт 10388 айл өрхийн 69,5% буюу гэр хороололд амьдардаг 7226 өрх шахмал түлшийг хэрэглэнэ.

Тиймээс нийслэлийн төвийн дүүргүүдийн өнгөрсөн жилүүдийн туршлага дээр тулгуурлан бэлтгэл ажлын төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлэх, иргэдийг сургалт мэдээллээр хангахыг Ажлын хэсгээс санууллаа.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажил, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 24 цагийн ажиллагаатай Шуурхай штабыг 09 сараас байгуулах бөгөөд төрийн албан хаагчдыг бүрэн дайчилна.

 

Хуваалцах: