Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 09 цагт цахимаар хуралдлаа. Энэ удаагийн Шуурхайд "Таван Толгой Түлш" ХК-ийн инженер П.Анхбаяр сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд анхаарах асуудлаар дүүргийн удирдлагуудад мэдээлэл сургалт хүргэлээ.
Энэ өвлөөс дүүрэгт сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд төрийн албан хаагчдыг дайчлан ажиллах учраас мэдээллийг олон хэлбэрээр үе шаттайгаар хүргэж байна.
Мөн Шуурхай штабын дарга А.Туяабаатар дүүргийн ковид өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл танилцууллаа.
МГАМТИС-д байрлан үйл ажиллагаа явуулж байгаа Ковид-2 эмнэлгийг Амбулаторт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж байгааг танилцууллаа.
Шуурхайн төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа учраас бүх шатанд халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих, сургууль цэцэрлэгийг эхлүүлэх бэлтгэл ажлуудаа бүрэн хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх асуудлаар иргэд олон нийтийг мэдээллээр хангах, ЭЕШ-ыг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулж тайлагнахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.