2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:
Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гаргах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/329 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /ТНҮХ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, 6 дугаар хороо/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:
Нийслэлийн хэмжээнд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/337 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /ТНҮХ, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:
“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг 10.00-19.00 минут байхаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:
“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын байгууламжийг хаах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/338 дугаар захирамжийн талаар ажилтан, албан хаагчиддаа мэдээлэл хүргэх. /Нийт байгууллага/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг 05 дугаар сарын 01-ны дотор дуусгаж, 05 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх. /СТСХ, Худалдан авах ажиллагааны алба/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:
Орчны эрүүл аюулгүй, тав тухтай байдлыг хангуулах, өнгө үзэмжтэй байлгах зорилгоор гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. / Мэргэжлийн хяналтын хэлтэс болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:
Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө тасалдаж байгаа тул орлого бүрдүүлэгч байгууллагууд ажлаа эрчимжүүлэх, орлогын тасалдлыг төрлөөр нь нөхөн төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах. /Татварын хэлтэс/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:
Дүүргийн нийт байгууллагууд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, камержуулах, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагуудад/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:
Мал амьтны гоц халдварт шүлхий болон гахайн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн аюулгүй байдалд хяналт тавих. /Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлгийн албад, Хороодын Засаг дарга нар/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дүүргүүдийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Иргэдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах. /ТЗУХ/
ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:
2019 оны 05 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар сургалт зохион байгуулах тул төсвийн байгууллага, ОНӨААТҮГ-ын удирдлага, нягтлан бодогч, эд хариуцагч нараа тус сургалтад хамруулж ажиллах /нийт байгууллага/
2019 оны 04 сарын 23-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 05 сарын 02-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна.
АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.
E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn
Утас: 91989008