Налайх дүүрэг

ТОНЬЮКУКИЙН ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ ТҮШИГЛЭН МУЗЕЙ БАЙГУУЛАХ АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Эртний Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон хөшөө дурсгалыг түшиглэн музей байгуулахаар Засгийн Газрын хөтөлбөрт тусгагджээ.

Үүнтэй холбогдуулан Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн дүүрэгт ирж, тус бүтээн байгуулалтын ажлын ерөнхий танилцуулгын талаар дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо.

Соёлын яамны зүгээс Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал-Төв аймгийн нутагт байрлах Архелогийн үндэсний музей-Тоньюкукийн хөшөө цогцолбор-Горхи Тэрэлжийн бүс нутаг гэсэн чиглэлээр соёлын аялал жуулчлалын коридор байгуулахаар төлөвлөж байгаа учраас Турк улстай 2 улсын хэлэлцээрийн хүрээнд музейн цогцолборыг барьж байгуулахаар төлөвлөж байна гэв.

 

Хуваалцах: