Налайх дүүрэг

"ОЛОН НИЙТ, ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ" БОЛЛОО

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Цагдаагийн хэлтсээс хамтран "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөрлөг"-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга П.Нарантуяа, Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга Х.Ууганбаяр болон хороодын Засаг дарга, олон нийтийн цагдаа, хэв журмын эргүүл, Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "Цар тахалтай тэмцэж байгаа амаргүй цаг үед хичээн зүтгэж байгаа нийт албан хаагчиддаа болон тэдгээрийн ар гэрт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Амгалан тайван байлгах үүрэг бол ганц цагдаагийн албан хаагчдын үүрэг биш. Энэ бол иргэн бүрийн үүрэг хариуцлага юм. Цагдаагийн албан хаагчиддаа дэмжлэг болж ажиллаж байгаа олон нийтийн цагдаа, хэв журмын эргүүл, хороодын албан хаагчдад ажлын амжилт хүсье" гэв.

Энэ үеэр Цагдаагийн хэлтсийн зарим албан хаагчид болон олон нийтийн цагдаа нарыг дүүргийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

 

Хуваалцах: