Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс "Цэнгэг", "Жаргалант", "Уурхайчин", "Сайн" СӨХ- дод хуванцар савыг ангилах зориулалтын хогийн савыг хүлээлгэн өглөө.
Айл өрхүүд хуванцар саваа ангилснаар байгальд хортой хог хаягдлын хэмжээ буурч, СӨХ-д хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгт тушааж, олсон орлогоо цэвэрлэгээ үйлчилгээндээ ашиглах боломжтой юм.
Иймд иргэд та бүхнийг хуванцар саваа ангилан ялгаж зориулалтын хогийн саванд хийж хэвшихийг УРИАЛЖ байна.