Налайх дүүрэг

АВТО ЗАМЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 3 дугаар хорооны Нарангийн 17 дугаар гудамжнаас 4 дүгээр хорооны Туулын 3 дугаар гудамж хүртэл 1 км авто замын шинэчлэлийн ажил эхэллээ

4 дүгээр хорооны 8 айл, 3 дугаар хорооны 2 айл нийт 10 айл өрхийн эзэмшлийн хашаа тус авто замын трасст орсон тул дээрх айл өрхөд хороогоор дамжуулан мэдэгдэх хуудас өгч газар чөлөөлөлтийн ажлыг газар дээр нь шийдвэрлэж, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗАА-ны дарга Д.Оюунбилэг, Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Тамир, “УБЦТС” ТӨХК Налайх Түгээх төвийн инженер Г.Зоригтбаатар , "ЗБИБ" ХХК–ны инженер Б.Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Уг замын ажлыг "ЗБИБ" ХХК тендерт шалгаран гүйцэтгэж байна. Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажилд иргэд маань нийгмийн хариуцлагын хүрээнд хашаагаа татаж, саад учруулахгүй оролцож байгаад иргэдэдээ талархаж байна.

 

Хуваалцах: