Дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсээс Партизаны 1 дүгээр гудамжийг / Төрийн банкнаас Баянгийн бүрд зах/ доошоо нэг чигийн урсгал, Партизаны 2 дугаар гудамжийг /Прокуророос Хаан банк/ дээшээ нэг чигийн урсгалд оруулж тэмдэг тэмдэглэгээг шинээр байршуулж байна.
ХЭРЭГЖИХ ХУГАЦАА: 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 07:00 цагаас мөрдөгдөх тул жолооч, иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлж хөдөлгөөнд оролцоно уу.