Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, эмчийн үзлэгт бүрэн хамрагдан, эрүүл мэндийн хуудсаа бөглүүлсөн байх шаардлагатай байдаг. Энэ нь эцэг эхчүүд болон Эрүүл мэндийн байгууллагад ачаалал нэмж, урт дараалал үүсгэхэд хүргэдэг.
Тиймээс Налайх ЭМТөв нь дээрх нөхцөл байдлыг үүсгэхгүй байх, "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх, бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс 2021-2022 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох болон өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ 2021 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ний өдрүүдэд дараахи хуваарийн дагуу цэцэрлэг дээр нь зохион байгуулж байна.
Бяцхан үрсээ дагуулан дараалал үүсгэж, тэднийг дааруулж, хэдэн өдөр явуулж, цаг хугацаа алдахгүйн тулд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг оролцоо нэн чухал. Иймд
• Эцэг эхчүүд дээрх хуваарийн дагуу хүүхдийнхээ цэцэрлэг дээр урьдчилан сэргийлэх үзлэгт хүүхдүүдээ бүрэн хамруулах
• Ирэхдээ эцэг эхчүүд болон хүүхдүүд бүгд амны хаалттай байх
• Хүүхдүүдийнхээ урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудсыг харьяа цэцэрлэгүүд урьдчилан бэлтгэсэн байх
• Шээсийг зориулалтын шинжилгээний саванд хийн, битүүмжилж /100-150 мл шээс/ эмч, эмнэлгийн ажилтанд хүлээлгэж өгнө.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр арьс өнгө, дотор, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шээсний болон цагаан хорхой илрүүлэх шинжилгээнүүд хийгдэж байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн төв