Налайх дүүрэг

СОЁЛЫН ОРДОН ӨНГӨӨ НЭМЖ БАЙНА

Дүүргийн Соёлын ордны дотоод засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаатай дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар танилцлаа.

Соёлын ордны даргын үүргийн гүйцэтгэгч, Монгол Улсын гавьяат багш Ц.Тунгалаг танилцуулахдаа: "Соёлын ордон бол соёлын үрийг тарьдаг газар байх ёстой. Уурхайчдын Соёлын ордон маань олон жилийн түүхтэй, барилга байгууламж хуучирсан хэдий ч манай хамт олон дотоод нөөц боломжоо ашиглан тохижилтын ажлыг хийж байна. Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй байгаа энэ цаг үеийг ашиглан өнгө зүсийг сайжруулахаар ажиллаж байна" гэв.

Хуваалцах: