Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Эрдмийн гэрэлт өргөөндөө орж байгаа оюутан, сурагчид,

Эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгчид,

Эцэг эхүүд та бүхэндээ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн нээлт, эрдмийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

2021-2022 оны хичээлийн жилд төрийн болон хувийн хэвшлийн 24 сургууль, цэцэрлэгт 10300 орчим хүүхэд багачууд суралцах юм.

Ерөнхий боловсролын сургуулийн 277 бүлэгт 8676 хүүхэд суралцах бол, 864 хүүхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

СӨБ-ын хувьд төрийн өмчийн 10 цэцэрлэг, төрийн бус өмчийн 5 цэцэрлэгийн 71 бүлэгт 1679 хүүхэд суралцана.

Цар тахлын амаргүй цаг үед танхимын хичээл сургалт эхэлж байгаа учраас хүүхдүүдийнхээ эрдэм мэдлэг, эрүүл мэндийн төлөө хамтдаа хичээцгээе.

ЭХ ОРНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ БОЛСОН ЭРХЭМ ХҮҮХЭД БАГАЧУУД, ОЮУТАН СУРАГЧИДДАА ЭРДМИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, СУРЛАГЫН ӨНДӨР ИХ АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Эрдэм номын буян дэлгэрэх болтугай!

ХҮНДЭТГЭСЭН:

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ,

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: