09 сарын 01-ний эрдмийн баярын энэ өдөр 119 дүгээр сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр болон бусад албаны зочид танилцлаа.
Энэ үеэр түр журмын хэрэгжилттэй танилцаж, боловсролын салбарт тулгамдаад байсан зарим хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдвэрлэлээ.
Дүүргийн хэмжээнд 24 сургууль, цэцэрлэг халдвар хамгааллын журам, 5/9-ийн зарчмийг хэрэгжүүлэн анги танхимдаа хүүхдүүдээ хүлээн авч, танхимын хичээл сургалтаа эхлүүллээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 8676, сургуулийн өмнөх боловсролд 2574 хүүхэд хамрагдах бол 1-р ангид 928 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлсэн байна.
"Ковид-19" цар тахлын улмаас хичээл, сургалтын үйл ажиллагаа цахимд шилжсэн үед агуулгын хоцрогдолд орсон сурагчидтай ажиллах БШУЯ-наас хэрэгжүүлж буй "ЕБС-ийн сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөө", "Ногоон гэрэл үйл ажиллагаа", “Налайхын Боловсрол 2024" хөтөлбөрийг дүүргийн боловсролын салбарын хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.