Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН 109 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ТАНХИМЫН ХИЧЭЭЛ СУРГАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар хичээлийн жилийн эхний өдөр 109 дүгээр сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Шадар сайд сургуулийн удирдлага болон багш нарт хандаж хэлэхдээ: "Хүүхэд багачууд маань цар тахлын халдвараас өөрсдийгөө хамгаалах давхар сорилттой хичээллэж буйг байнга бодолцон, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хамгаас чухал юм.

Халдвар авсан тохиолдолд хүүхдүүдийг анги хамт олны болон ойр орчны зүгээс сэтгэлзүйн дарамтад оруулахгүй байх тал дээр онцгойлон анхаарч ажиллаарай" хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Шадар сайд С.Амарсайхан хичээлийн шинэ жилийн эхний өдөр дүүргийн 109 дүгээр сургуульд ажиллах үеэрээ тус сургуулийн захирал Д.Цэрэндолгор "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан баярт мэдээг дуулган шагналыг нь гардуулан өглөө.

Хуваалцах: