09 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүрэгт УИХ, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын албаны зочид төлөөлөгчид ажиллаж, боловсролын салбарын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахын зэрэгцээ Налайх, Багахангай дүүргийн багш нарын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, боловсролын салбарын цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавьж, багш нарын санал хүсэлтийг сонслоо.
УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн Налайх, Багахангай дүүргийн багш нарын уулзалтад танилцуулсан илтгэлийг агуулгаар нь багцалж танилцуулбал:
1. Боловсролын салбарын дижитал, цахим шилжилт
2. Сургуульд сэтгэлзүйчийг ажиллуулж эхэлсэн онцлог
3. Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгосон
4. Хичээл, сургалтын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх
5. Боловсролын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудал