Налайх дүүрэг

ГУРАВДУГААР ХОРООНЫ ЦЭЦЭРЛЭГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Налайх дүүрэг цэцэрлэгийн насны 1800 гаруй хүүхэдтэй. Төрийн болон төрийн бус өмчийн 15 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ч хүүхдүүдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Ойрын таван жилдээ хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд 150 хүүхдийн хүчин чадалтай 274 дүгээр цэцэрлэгийг нээсэн.

Яг энэ цэцэрлэгтэй хамт эхэлсэн боловч барилгын ажил нь царцсан нэг цэцэрлэг, голомт цогцолборын өргөтгөлийг явцтай салбарын сайд болон тус тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд танилцлаа. Ирэх жил энэ ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд онцгой анхаарахаар болов.

 

Хуваалцах: