Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахин хамгаалагч Монголын Цагдаагийн үе үеийн алба хаагч, офицер, ахлагч, бэлтгэл ахмадууд, эрдэмтэн багш нар,

Мөрдөсөөрөө гоёсон алба хаагчид,

Тэдний найдвартай ар тал болсон гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд,

Цагдаагийн байгууллагын ирээдүй хойч үе болсон сонсогч нартаа болон гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцон, үргэлж дэмжин тусалж, хамтран ажилладаг төр, төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчид та бүхэндээ Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Төрийн Цагдаагийн сүлд хийморь үүрд мөнх мандан бадрах болтугай.

ХҮНДЭТГЭСЭН:

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: