Тус танхим нь тухайн хорооны гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэд, хараа хяналтгүй өсвөр насны хүүхдүүд, архины хамаарал бүхий иргэд, тэдгээр иргэдэд дулаан уур амьсгалтай орчинд өөрсдөд нь ухааруулж ойлгуулах, ярилцах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой танхим юм.
Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Цагдаагийн хэлтэстэй хамтраад 7 хоног бүр хуваарь гаргаж, иргэдэд амьдралын зөв хэвшил дадалд сургах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү танхим нь 7 дугаар хорооны 2 давхарт байрлаж байна.
Танхимыг байгуулахад дүүргийн ИТХ, ЗДТГ дэмжлэг үзүүлж, тус хорооны Ажлын алба санаачлан, өөрсдийн хөрөнгөөр байгуулсан байна.