Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗУРГААН УС ТҮГЭЭХ ЦЭГИЙГ БАРЬЖ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЛЭЭ

2018 онд Дүүргийн усны аюулгүй байдлын төлөвлөгөөг батлуулсанаас хойш 3 дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд гэр хорооллын зөөврийн ундны усан хангамжийг сайжруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, олон чухал ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Япон улсын Засгийн газрын дэргэдэх "Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй төсөл хөтөлбөр"-өөр дүүргийн зургаан хороонд ухаалаг төхөөрөмж бүхий 24 цагийн ажиллагаатай ус түгээх байрыг барих төслийн гэрээг үзэглэж, өнөөдрөөс албан ёсоор ажил нь эхэллээ.

Худгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Нано-Бриллиант" ХХК шалгарсан бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэрээний заасан хугацаанд чанар, үр дүнтэй хэрэгжүүлэн хүлээлгэн өгөхийг хүслээ.

Уг төсөлд 1974-1980 оны үед баригдсан одоогоор ус түгээх байрны стандарт шаардлагыг хангахгүй болсон 6 худаг орох юм.

 

Хуваалцах: