Залуусыг ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, чадваржуулах, ажлын байранд зуучлах “ОРОЛЦОО” төслийн бүртгэл, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Налайх дүүргээс эхний ээлжийн сургалтад 20 иргэн хамрагдсан.
Тэгвэл өнөөдөр /09.20/ дахин 18 залуу төсөлд шалгарч, сургалтад хамрагдах аялалдаа гарлаа.
“Оролцоо” төсөл нь залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой бөгөөд улсын хэмжээнд нийт 5000 гаруй залуусыг хувь хүний цогц сургалтад 12 ээлжээр хамруулан хөдөлмөрт бэлтгэх юм.
Сургалтад хамрагдсаныхаа дараа дадлага хийж, тухайн газраа ажилд орох боломж бололцоо ч бүрдэх юм.
Оролцоо төсөлд хамрагдсан залуустаа амжилт хүсье.