Налайх дүүрэг

09 сарын 27-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга А.Туяабаатар

 

2. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга А.Туяабаатар

 

3. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

4. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, анги танхимын агаар сэлгэлтийг тогтмолжуулж, суралцагчдын бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хяналт тавьж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: НХХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг

 

5. Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах. /Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/ 

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч Н.Мандуул

 

6. 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, нийт байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусах /Захирагчийн ажлын алба, нийт байгууллагууд/ 

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

7. Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан:  ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

8. Захилагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, СТСХ, Боловсролын хэлтэс, бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

9. Нийт байгууллагууд “Мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулах, байгууллагын хийсэн ажлын үр дүнг иргэд, олон нийтэд тэгш хүртээмжтэй тогтмол мэдээлж ажиллах /Нийт байгууллага/ 

Хяналт тавих албан тушаалтан:  ТЗУХ-ийн дарга М.Баттулга

 

10. Нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдалд хяналт, шалгалт хийж ажиллах. /Засаг даргын Тамгын газар/

 

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

11. Дүүргийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах./ Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

 

12. Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн, уриалгын дагуу нийслэлийн хэмжээнд мод тарих, зүлэгжүүлэх, бутжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

 

Хуваалцах: