Налайх дүүрэг

2,2 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ДУУСАХ ШАТАНДАА ОРЖЭЭ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр УБ-Багануур чиглэлийн авто замаас 4 дүгээр хорооны Алтайн хэсгийн "БОЖУ" ХХК-ий хүнсний дэлгүүр хүртэлх 2.2км авто замын ажил хийгдэн дуусах шатандаа орж байна.

Тус замын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын зөвлөх А.Туяабаатар нар танилцлаа.

Замын ажлыг бүрэн дуусгасны дараа замын хажуугийн овоолсон далан шороог цэвэрлэх, авто замын тэмдэг тэмдэглэлээг байршуулах, зарим хэсэгт хурд сааруулагч хийх асуудлаар гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй газар дээр нь зөвлөлдлөө.

 

Хуваалцах: