Налайх дүүрэг

ДӨРӨВДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БАЙГАА УХААЛАГ УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Дүүрэгт хэрэгжиж байгаа зарим хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар газар дээр нь явж танилцлаа.

Дүүргийн 3 болон 4 дүгээр хорооны шинэ баригдаж байгаа голын зам дагуух ус түгээх цэгийн байрыг шинээр барьж байна.

Япон Улсын Элчин Сайдын Яамны дэргэдэх "Өвсний үндэс- хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн төсөл хөтөлбөрөөр нийтдээ зургаан УХААЛАГ ус түгээх байр барьж байгаагийн нэг нь энэ юм.

Барилгын ажлыг "Нано-Бриллиант констракшн" ХХК гүйцэтгэж байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шинэ баригдаж байгаа замын төлөвлөлттэй уялдуулан чанартай байрьж гүйцэтгэх, хугацаанд нь ажлаа дуусган хүлээлгэн өгөх, худгийн орчны тохижилтын ажлыг давхар гүйцэтгэхийг санууллаа.

 

Хуваалцах: