Налайх дүүрэг

10 сарын 04-ний шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид- 19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгслийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв/ 

 

  1. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулж, 24 цагийн турш тогтмол ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. / Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв/

 

  1. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-ын дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд дотоод орчинд халдвараас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг сайтар авч ажиллах. /Нийт байгууллагууд/

 

 

  1. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүдэд оролцох байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, хөдөлгөөний дагуу нийслэлийн байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/

 

  1. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, төрийн өмчийн түрээсийн орлогыг төсөвт төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /СТСХ, Газар зохион байгуулалтын алба, Төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд/

 

 

  1. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, хороодын Засаг дарга нар/

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 91989008

Хуваалцах: