Налайх дүүрэг

10 сарын 19-ний шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар 1:

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах. /Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

Үүрэг даалгавар 2:

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Нийт байгууллагуудад/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга А.Туяабаатар

Үүрэг даалгавар 3:

Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны төрийн байгууллагууд шуурхай штабын үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагуудад/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга А.Туяабаатар

Үүрэг даалгавар 4:

Коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд бүх шатны байгууллагууд олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, уулзалт, сургалтуудыг цахимаар зохион байгуулж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

Үүрэг даалгавар 5:

Дүүргийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дулааны станц, Чандмань Налайх, Налайх Тохижилт үйлчилгээ, УБЦТС ХК-ийн Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв/

Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг

Үүрэг даалгавар 6:

Өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах. /Захирагчийн ажлын алба, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг

Үүрэг даалгавар 7:

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайгаа нөхөн сэргээж засварлах ажлуудаа шуурхай зохион байгуулж дуусгах. /Захирагчийн ажлын алба, СТСХ, Хороод, харьяа байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг

Үүрэг даалгавар 8:

Түүхий нүүрс постуудаар нэвтрүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: