2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж мөрдөж ажиллах./Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, МХХ, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
- Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэр хороололын эмийн сангуудын нөхцөл байдал, эм хангамжийн нөөц, эмийн үнэ зэрэг хяналт тавьж ажиллах./ЭМТ, МХХ, ЭМДХ/
- Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 382 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох. /ЗДТГ/
- Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах./Боловсролын хэлтэс, МХХ/
- Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах./Статистикийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
- Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллага/
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нийт байгууллага/
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны 18 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 91989008