2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
2. 11 сарын 1-нээс 12 сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдах тул холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах, /Статистикийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
3. Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба /
Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир
4. Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлж, хийсэн ажлын талаарх мэдээллээ олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /ЗАА, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 91989008