- “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байгаатай холбогдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, НХХ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах. /Нийт байгууллагууд, НХХ/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд, СТСХ/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Дулааны станц, Чандмань Налайх, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг
- Шинэ сэргэлтийн бодлого буй цар тахалын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төсөлд саналаа идэвхтэй өгч оролцох. /Нийт байгууллагууд, СТСХ/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 13-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 95911178