Налайх дүүрэг

10 сарын 16-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

  1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалж ажиллах. /ТЗУХ, НХХ, Эрүүл мэндийн төв, Шуурхай штаб/

        Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

  1. Эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих. /Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн төв/

        Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, НХХ, МХХ, Цагдаагийн хэлтэс, Соёлын ордон/

        Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах./СТСХ, Нийт байгууллагууд/

         Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

 

Хуваалцах: