Налайх дүүрэг

2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ

АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй 1 сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх. /Нийт байгууллагууд, СТСХ/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” А/828 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст тайлагнаж ажиллах.   / ТЗУХ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

3. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалах ажлаа эрчимжүүлэх.  /ЭМТ, Шуурхай штаб, ТЗУХ, НХХ/

Хяналт тавих албан тушаалтан:Засаг даргын орлогч Н.Мандуул

4. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах аян зохион байгуулах. /НХХ, Шуурхай штаб, ЭМТ/

Хяналт тавих албан тушаалтан:Засаг даргын орлогч Н.Мандуул

5. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар цахим хурлын тэмдэглэлийн 1.1 дэх заалт /Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад ажлын чөлөө олгож, дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамрагдаагүй шалтгааны талаарх судалгааг 2021 оны 12 дугаар сарын 02-ны дотор ЗДТГ-ын НХХ-т ирүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах, хангалтгүй ажилласан байгууллагын удирдлагад хариуцлага тооцох. /НХХ, ЭМТ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан:Засаг даргын орлогч Н.Мандуул

6. Хот нийтийн аж ахуйн зориулалтын машин, техник, тоног төхөөрөмжийн нэмэгдүүлэх тооцоо, судалгаа, цаашид хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх санал боловсруулж танилцуулах. /ЗАА, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

7. Хууль тогтоомж, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт, Нийслэлийн Засаг даргаас тухайн салбарын сайдтай 2021 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний биелэлт, холбогдох тайлан мэдээ зэргийг цаг хугацаанд нь бүрэн гаргаж ирүүлэх. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

8. Халтиргаа гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, алслагдсан хороолол авто зам болон орон сууцны хороолол доторх авто замын цас цэвэрлэгээний ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. /ХҮҮХ, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг

9. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 929 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. /Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулах. /МХХ, НХХ, ТЗУХ, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

10. Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд төлөвлөгөөний төслүүдийг хууль тогтоомжийн хүрээнд яаралтай боловсруулж дуусган, дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулах. /ТЗУХ, НХХ, ХҮҮХ, БХ, ОБХ, ЦХ/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

11. Засгийн газрын 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 57 дугаар тэмдэглэлийн 4 дэх заалтын хэрэгжилтийг хангах. /4.Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй байх нь зүйтэй. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 3-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 95911178

Хуваалцах: