Налайх дүүрэг

2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

1. Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх. /Татварын хэлтэс/

 Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

2. Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах ажлуудыг зохион байгуулж, дүнг дүүргийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн дээр танилцуулж ажиллах. /Нийт байгууллагууд, НХХ,/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

3. Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс сурагчдын улирлын амралт эхлэх хүртэл хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. /НХХ, Боловсролын хэлтэс, МХХ/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

4. 2021 оны шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /НХХ, Боловсролын хэлтэс, ЦХ, МХХ, ОБХ/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

5. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/929 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулах/     /Нийт байгууллагууд, ТЗУХ/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

6. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, байгууллагынхаа цахим хуудсыг англи хэл дээр танилцуулдаг болгох. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 95911178

Хуваалцах: