Налайх дүүрэг

12 сарын 28-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

  1. Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах. /Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг

  1. Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, Захирагчийн ажлын алба хяналт тавих. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

  1. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторхи гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

  1. Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, Шуурхай штабт мэдээлж ажиллах, Шуурхай штабаас хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Шуурхай штаб, нийт байгууллага/  

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга А.Туяабаатар

  1. Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. /Цагдаагийн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

  1. Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. /Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: НХХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг

  1. Шинэ оныг угтан дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгуулах, нийт байгууллагууд орчны 50 метр газрын цас мөс, хог цэвэрлэгээг зохион байгуулах /Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг

  1. Өөрийн байгууллага, нутаг дэвсгэр, хороонд хийгдэж байгаа ажлын чанар, гүйцэтгэл, үр дүнд тогтмол хяналт тавьж ажиллах /Нийт байгууллага/

 

  1. 2022 онд Налайх дүүрэг үүсэн байгуулагдсаны 100 жил, Налайхын их уурхайг улсын мэдэлд авсны 100 жилийн ойг угтан байгууллага бүр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж ажиллах /Нийт байгууллага/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /Odontuya​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: